Monday, February 4, 2008

2сарын 5

1788 оны энэ өдөр Их Британий ерөнхий сайдаар ажиллаж байсан

Роберт ПИЛ мэндэлсэн байна. Тэр өмнө нь байсан Торичуудын намын бааз суурин дээр Консерватив намыг байгуулсан юм.

1878 рны энэ өдөр францын инженер, Ситроен машины үйлдвэрийн зохион бүтээгч

Андре Гюстав СИТРОЕН мэндэлж байжээ.

1904 оны энэ өдөр Гаван хотод америкийн төрийн далбааг буулгаж Куба улсын төрийн далбааг мандуулсан байна.

1919 оны энэ өдөр Германы Берлин Лейпциг, Вермар хотуудын хооронд тогтмол нислэг хийж эхэлсэн байна.

1923 оны энэ өдөр итали улсад коммунист социалист намын гишүүдийг баривчлах ажиллагаа эхэлсэн байна.

1936 оны энэ өдөр АНУ –д жүжигчин Чарли ЧАПЛИН –ны тоглосон “Шинэ үе” гэдэг дуутай уран сайхны киноны нээлт болжээ.

1956 оны энэ өдөр Италийн Кортина д Ампеццо цанын баазад 7-р өвлийн олимпын наадмын хаалтын ажиллагаа болжээ.

1960 оны энэ өдөр Москва хотод Улс түмний найрамдлын их сургуулийг байгуулах шийдвэр гаргаж байжээ. 1961 онд энэ сургууль африкийн улстөрч Патрис ЛУМУМБ-ын нэрэмжит болсон юм.

1969 оны энэ өдөр АНУ ын хүн амын тоо 200 саяд хүрсэн байна.

1983 оны энэ өдөр Дани улсын Оденсе хотод хөгжмийн зохиолч Моцартын 9 настай байхдаа бичсэн симфонийн нотыг олсон байна.

1991 оны энэ өдөр Киргизийн нийслэл Фрунзе хотын нэрийг Бишкек гэж өөрчилжээ.

2 сарын 4

1688 оны энэ өдөр Францын зохилч Пьер МАРИВО мэндэлж байжээ.

1789 оны энэ өдөр Филадельфид АНУ ын анхны ерөнхийлөгчийн албан тушаалд Жорж ВАШИНГТОН- ыг санал болгожээ.

1906 он энэ өдөр Нью-Йорк хотын цагдаагийнхан гэмт хэрэгтнийг илрүүлэхийн тулд гарын хээг ашиглаж байх шийдвэр гаргажээ.

1916 оны энэ өдөр Канадын парламентын ордонд гал түймэр гарч 6 хүн амь үрэгдсэн байна.

1932 оны энэ өдөр Нью-Йорк хотын амбан захирагч Франклин Делано РУЗВЕЛЬТ 3 дахь удаагийн өвлийн олимпын наадмыг нээсэн байна.

1945 оныц энэ өдөр Крымын Ялтал ЗХУ, АНУ, Их Британий төрийн тэргүүн нар уулзалт хийжээ. Тэд дайны дараах Европын тухай тохиролцоо хийсэн юм.

1966 оны энэ өдөр зөвлөлтийн “Луна 9” станц сарны гадаргуугийн зургийг авч эх дэлхий рүү илгээсэн байна.

1971 оны энэ өдөр Английн «Роллс-Ройс» компани дампуурч байгаагаа зарласан байна.

1975 оны энэ өдөр Мозамбикын нийслэл хотЛоренсу-Маркиш нэрээ сольж Мапуту гэж нэрлэгдэх болсон байна.

1980 оны энэ өдөр Ираны төрийн тэргүүнээр Абульхассан БАНИСАДР сонгогджээ.

Sunday, February 3, 2008

2 сарын 4

1643 оны энэ өдөр английн эрдэмтэн Исаак Ньютон мэндэлсэн байна.

Тэр таталцалын хуулийг нээсэн билээ.

1493 оны энэ өдөр америк тивийг нээсэн далайчин Христофер Колумб эх орон руугаа буцах аялалдаа гарсан байна.

1896 оны энэ өдөр Юта АНУ ын 45 дахь муж болжээ. Энэ мужын төв хот нь Солт Лейк. 2002 онд энд өвлийн олимпын наадам болж байсан билээ.

1936 оны энэ өдөр Америкийн Billboard сэтгүүл анх удаа хамгийн гүйлгээтэй байгаа пянзны жагсаалт гаргасан байна.

1943 оны энэ өдөр Америкийн ТАЙМ сэтгүүл 1942 оны онцлох хүнээр оросын удирдагч И. В. СТАЛИНА.-ыг нэрлэсэн байна.

1947 оны энэ өдөр Баруун Германы Der Spiegel сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарсан байна.

1951 оны энэ өдөр Солонгосын хойгийн дайны үеэр хятад, хойд солонгосын цэргүүд Сөүл хотод орж ирсэн байна.

1980 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгч Жимми Картер Москвагийн өвлийн олимпын наадамд бойкот зарлаж байгаагаа мэдэгджээ. Ингэх шалтгаан нь Зөвлөлтийн цэргүүд Афганистан руу дайран орсонтой холбоотой юм.

2007 оны энэ өдөр АНУ ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Конгрессын төлөөлөгчдийн танхимыг даргалах болжээ. Ардчилсан намын гишүүн Нэнси ПЕЛОСИ Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга болжээ.

2 сарын 3

1735 оны энэ өдөр Польшийн яруу найрагч Игнаций КРАСИЦКИЙ мэндэлж байжээ. Тэр 18-о зууны үеийн Польшийн уран зохиолын томоохон төлөөлөгч юм.

1809 оны энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Феликс МЕНДЕЛЬСОН

/Felix MENDELSSOHN BARTHOLDY/ төрсөн байна. Тэр 1843 онд Лейпфиг хотод хөжгмийн сургууль байгуулж байсан юм.

1899 оны энэ өдөр Хятадын зохиолч Лао Шэ /ШУ ШЭЮЙ/ мэндэлсэн байна.

1468 оны энэ өдөр Германы зохион бүтээгч Иоганн Гутенберг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр анх удаа нром хэвлэх төхөөрөмж зохион бүтээж байсан юм.

1815 оны энэ өдөр Швейцарьт бяслагны үйлдвэр ашиглалтад оржээ. Дэлхийд хамгийн анх бяслагийг Швейцарь улсад үйлдвэрлэж эхэлсэн юм.

1830 оны энэ өдөр Орос, Франц, Их Британи улс Грекийн гүнт улс байгуулагдсан тухай хэлэлцээр хийж байжээ.

1863 оны энэ өдөр 27 настай америкийн сэтгүүлч Самюэл Леншхорн КЛЕМЕНС анх удаа өөрийн өгүүлэлээ Марк ТВЕН гэдэг нэрээр хэвлүүлсэн байна.

1926 оны энэ өдөр Чехословак улсад төрийн хэлээр чех хэл гэж тунхагласан байна. Гэхдээ үндэстний цөөнхүүдийг төрөлх хэлээрээ харилцах, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулжээ.

1954 оны энэ өдөр Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан 2-р ЕЛИЗАВЕТУ Австралийн Сидней хотод анх удаа хүрэлцэн ирсэн байна.

1962 оны энэ өдөр АНУ ын засгийн газар Кубатай худалдаа хийх хориг тогтоожээ.

1969 оны энэ өдөр Палестиныг чөлөөлөх байгуулагын тэргүүнээр Ясир АРАФАТ сонгогдсон байна. Тэр ФАТАХ цэрэгжсэн байгуулагын үндэслэгч юм.

1974 оны энэ өдрөөс эхлэн Москва Бээжингийн хооронд тогтмол иргэний агаарын тээврийн онгоц нислэг үйлдэнх болжээ. Гэхдээ үүнээс өмнө энэ чиглэлд үе үе нислэг хийдэг байжээ.

1986 оны энэ өдөр Ромын хамыа лам 2-р ИОАНН ПАВЕЛ Энэтхэг улсын Калькутта хотод Тереза эхтэй уулзаж байжээ.

Friday, February 1, 2008

2 сарын 2

1536 оны энэ өдөр Испаний иргэн Педро Мендоса Ла Плата голын баруун эрэгт Буэнос Айрес хотыг үндэслэн байгуулжээ. Буэнос Айрес нь Аргентины нийслэл хот юм.
1852 оныс энэ өдөр Лондон хотод анх удаа нийтийн ариун цэврийн өрөө нээгдэж байжээ.
1876 онд АНУ ын Үндэсний Бейсболын лиг байгуулагдсан байна.
1898 оны энэ өдөр монголын ардын хувьсгалын удирдагч Д. Сүхбаатар мэндэлжээ.
1907 энэ өдөр оросын нэрт эрдэмтэн, химийн элементүүдийн хүснэгтийг боловсруулсан Дмитрий Иванович МЕНДЕЛЕЕВ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
1977 оны энэ өдөр Колубмын дуучин Шакира мэндэлсэн байна. Түүний эцэгм нь Ливан, эх нь Колумб үндэстэн юм. Тэр урлагийн ертөнцөд амжилт олж “Грэмми”ийн шагнал хүртэж, улсынхаа энхийн элч болж байсан юм.

Thursday, January 31, 2008

2 сарын 1

1884 оны энэ өдөр Оксфордын их сургуулиас анх удаа англи хэлний толь бичиг хэвлэж гаргасан байна.
Одоогоос 110 жилийн өмнө буюу 1898 оны энэ өдөр АНУ ын Коннектитут мужын Хартфорд хотын даатгалын компани анх удаа автомашин эзэмшигчийг даатгасан байна.
1946 оны энэ өдөр НҮБ ын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар Норвегийн иргэн Тргве Лиг сонгосон байна.
Одоогоос 5 жилийн өмнө буюу 2003 оны энэ өдөр Америкийн Коламбия сансрын хөлөг эх дэлхийдээ газардахаар дэлхийн агаар мандалд орж ирээд дэлбэрсэн байна.

1 сарын 31


1797 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч Шуберт мэндэлжээ.
Одоогоос 115 жилийн өмнө буюу 1893 оны энэ өдөр АНУ д Коко Кола брэндэд патент олгосон байна.
1924 оны энэ өдөр ЗХУ Үндсэн хуулиа баталж байжээ.
Мөн 1924 оны энэ өдөр Францын Шамони хотод өвлийн олимпын наадам хаалтаа хийсэн байна.
Одоогоос 50 жилийн өмнө буюу 1958 оны энэ өдөр АНУ Эксполер нэртэй анхны хиймэл дагуулаа хөөргөжээ. 13 кг жинтэй хиймэл дагуул дэлхийн тойрог замд 1958 оны 5 сарын 23 хүртэл ажиллаж дохио дамжуулдаг байжээ.
1961 оны энэ өдөр АНУ ын сансррын уудмыг шинжлэн судлах төвийнхөн Хэм нэртэй шимпанзе үүдэрийн сармагчинг пуужинд суулгаж сансарт хөөргөсөн байна. Харин үүнээс өмнө Оросууд нохойг сансарт хөөргөж туршилт хийж байсан юм.