1788 оны энэ өдөр Их Британий ерөнхий сайдаар ажиллаж байсан
Роберт ПИЛ мэндэлсэн байна. Тэр өмнө нь байсан Торичуудын намын бааз суурин дээр Консерватив намыг байгуулсан юм.
1878 рны энэ өдөр францын инженер, Ситроен машины үйлдвэрийн зохион бүтээгч
Андре Гюстав СИТРОЕН мэндэлж байжээ.
1904 оны энэ өдөр Гаван хотод америкийн төрийн далбааг буулгаж Куба улсын төрийн далбааг мандуулсан байна.
1919 оны энэ өдөр Германы Берлин Лейпциг, Вермар хотуудын хооронд тогтмол нислэг хийж эхэлсэн байна.
1923 оны энэ өдөр итали улсад коммунист социалист намын гишүүдийг баривчлах ажиллагаа эхэлсэн байна.
1936 оны энэ өдөр АНУ –д жүжигчин Чарли ЧАПЛИН –ны тоглосон “Шинэ үе” гэдэг дуутай уран сайхны киноны нээлт болжээ.
1956 оны энэ өдөр Италийн Кортина д Ампеццо цанын баазад 7-р өвлийн олимпын наадмын хаалтын ажиллагаа болжээ.
1960 оны энэ өдөр Москва хотод Улс түмний найрамдлын их сургуулийг байгуулах шийдвэр гаргаж байжээ. 1961 онд энэ сургууль африкийн улстөрч Патрис ЛУМУМБ-ын нэрэмжит болсон юм.
1969 оны энэ өдөр АНУ ын хүн амын тоо 200 саяд хүрсэн байна.
1983 оны энэ өдөр Дани улсын Оденсе хотод хөгжмийн зохиолч Моцартын 9 настай байхдаа бичсэн симфонийн нотыг олсон байна.
1991 оны энэ өдөр Киргизийн нийслэл Фрунзе хотын нэрийг Бишкек гэж өөрчилжээ.
No comments:
Post a Comment