1688 оны энэ өдөр Францын зохилч Пьер МАРИВО мэндэлж байжээ.
1789 оны энэ өдөр Филадельфид АНУ ын анхны ерөнхийлөгчийн албан тушаалд Жорж ВАШИНГТОН- ыг санал болгожээ.
1906 он энэ өдөр Нью-Йорк хотын цагдаагийнхан гэмт хэрэгтнийг илрүүлэхийн тулд гарын хээг ашиглаж байх шийдвэр гаргажээ.
1916 оны энэ өдөр Канадын парламентын ордонд гал түймэр гарч 6 хүн амь үрэгдсэн байна.
1932 оны энэ өдөр Нью-Йорк хотын амбан захирагч Франклин Делано РУЗВЕЛЬТ 3 дахь удаагийн өвлийн олимпын наадмыг нээсэн байна.
1945 оныц энэ өдөр Крымын Ялтал ЗХУ, АНУ, Их Британий төрийн тэргүүн нар уулзалт хийжээ. Тэд дайны дараах Европын тухай тохиролцоо хийсэн юм.
1966 оны энэ өдөр зөвлөлтийн “Луна 9” станц сарны гадаргуугийн зургийг авч эх дэлхий рүү илгээсэн байна.
1971 оны энэ өдөр Английн «Роллс-Ройс» компани дампуурч байгаагаа зарласан байна.
1975 оны энэ өдөр Мозамбикын нийслэл хотЛоренсу-Маркиш нэрээ сольж Мапуту гэж нэрлэгдэх болсон байна.
1980 оны энэ өдөр Ираны төрийн тэргүүнээр Абульхассан БАНИСАДР сонгогджээ.
No comments:
Post a Comment