1735 оны энэ өдөр Польшийн яруу найрагч Игнаций КРАСИЦКИЙ мэндэлж байжээ. Тэр 18-о зууны үеийн Польшийн уран зохиолын томоохон төлөөлөгч юм.
1809 оны энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Феликс МЕНДЕЛЬСОН
/Felix MENDELSSOHN BARTHOLDY/ төрсөн байна. Тэр 1843 онд Лейпфиг хотод хөжгмийн сургууль байгуулж байсан юм.
1899 оны энэ өдөр Хятадын зохиолч Лао Шэ /ШУ ШЭЮЙ/ мэндэлсэн байна.
1468 оны энэ өдөр Германы зохион бүтээгч Иоганн Гутенберг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр анх удаа нром хэвлэх төхөөрөмж зохион бүтээж байсан юм.
1815 оны энэ өдөр Швейцарьт бяслагны үйлдвэр ашиглалтад оржээ. Дэлхийд хамгийн анх бяслагийг Швейцарь улсад үйлдвэрлэж эхэлсэн юм.
1830 оны энэ өдөр Орос, Франц, Их Британи улс Грекийн гүнт улс байгуулагдсан тухай хэлэлцээр хийж байжээ.
1863 оны энэ өдөр 27 настай америкийн сэтгүүлч Самюэл Леншхорн КЛЕМЕНС анх удаа өөрийн өгүүлэлээ Марк ТВЕН гэдэг нэрээр хэвлүүлсэн байна.
1926 оны энэ өдөр Чехословак улсад төрийн хэлээр чех хэл гэж тунхагласан байна. Гэхдээ үндэстний цөөнхүүдийг төрөлх хэлээрээ харилцах, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулжээ.
1954 оны энэ өдөр Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан 2-р ЕЛИЗАВЕТУ Австралийн Сидней хотод анх удаа хүрэлцэн ирсэн байна.
1962 оны энэ өдөр АНУ ын засгийн газар Кубатай худалдаа хийх хориг тогтоожээ.
1969 оны энэ өдөр Палестиныг чөлөөлөх байгуулагын тэргүүнээр Ясир АРАФАТ сонгогдсон байна. Тэр ФАТАХ цэрэгжсэн байгуулагын үндэслэгч юм.
1974 оны энэ өдрөөс эхлэн Москва Бээжингийн хооронд тогтмол иргэний агаарын тээврийн онгоц нислэг үйлдэнх болжээ. Гэхдээ үүнээс өмнө энэ чиглэлд үе үе нислэг хийдэг байжээ.
1986 оны энэ өдөр Ромын хамыа лам 2-р ИОАНН ПАВЕЛ Энэтхэг улсын Калькутта хотод Тереза эхтэй уулзаж байжээ.
No comments:
Post a Comment